Monday, June 6, 2011     17:19

Бүтээгдэхүүн





 

Бид таньд санал болгох нь

  • Түлхүүр гардуулах нөхцөлтэй багц үйлчилгээ. Ган хийцийн үйлдвэрлэл болон барилга угсралтын бүх үе шатуудыг хариуцах тул хоорондын уялдаа холбоо сайжирч богино хугацаанд барилгыг босгох болно. Хариуцлагыг нэг газар төвлөрүүлснээр барилгын ажлыг өртөг тодорхой бөгөөд ойлгомжтой байхаас гадна эрсдлийг бууруулна.

    Өртөг тооцоолол

    Барилгын тодорхой үе шат буюу нийт ажлын өртгийг эзэмшигч/захиалагчид найдвартай гаргаж өгнө. (Барилгын зургийг azjargalbayar@mongol-els.com руу илгээнэ үү.)

    Зураг төсөл болон инженерийн үйлчилгээ

    Захиалгын дагуу инженер, зураг төслийн үйлчилгээ үзүүлнэ. Үүнд суурийн тооцоолол, ган хийцийн барилгын тооцоолол, план зураг болон бусад үйлчилгээ багтана.

    Computer Aided Design (CAD) зураг төслийн үйлчилгээ

    REVIT, BIM, болон 3-D загварчилал.

    Хана болоон дээврийн үйлдвэрлэл

  • Даацын хана болон дээврийг хүссэн загвараар үйлдвэрлэн газар дээр нь хүргэж өгч үйлчилнэ. Бэлдэцүүдийг тухайн захиалгат ажил болон орчинд нь тааруулж инженерчилнэ.

  • Даацийн ган төмөр, хана, шалны систем, дээвэр, гадна фасад, даацын бус хана, бетон буюу гипсэн хавтан, дулаалга зэргийг угсрахад шаардагдах материал, тоног төхөөрөмж болон ажиллах хүчээр хангаж өгнө.


    Барилгын төслийн удирдлага болон талбайн зааварчилгаа

    Барилгын төсөл бүрт туршлагатай, шалгарсан мэргэжилтэн томилогддог. Төслийг хуваарийн дагуу үргэлжлүүлэх, асуудал шийдвэрлэх, баталгаат арга туршлага ашиглан хэрэглэгчийг сэтгэл ханамжинд бүрэн нийцсэн үйлчилгээ үзүүлнэ.

Холбоо барих

Хаяг:


Имэйл:
Утас:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20 -д хороо, Эрчим хүчний гудамж, "ДЦС-4" зүүн талд, 'Монгол Элс' ХХК
info@mongol-els.com
976-94092994, 976-89011670

Follow Us